
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа бүлгийн даргаа шинээр сонголоо. Тус бүлгийн дарга О.Цогтгэрэл намын даргаар сонгогдсон учир бүлгийн даргаа шинээр сонгох шаардлагатай болсон юм.
УИХ дахь АН-ын бүлгийн даргад Х.Тэмүүжин, Б.Түвшин нар өрсөлджээ. Тус бүлгийн 42 гишүүнээс 41 нь хуралдаа сууж, санал хураалтад оролцсон байна. Улмаар 24 гишүүний саналаар Б.Түвшин гишүүнийг бүлгийн даргаар сонгожээ. УИХ-ын гишүүн Х.Баттулгаас бусад хуралдаа суусан байна.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшингийн товч намтрыг танилцуулъя.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
1993 онд Завхан аймгийн Нөмрөг сумийн 10 жилийн дунд сургууль
1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль, эдийн засагч, нягтлан бодогч
2007 онд Итали улсын Триесте хотын Олон улсын бизнесийн их сургууль, Олон улсын бизнесийн удирдлага
2013 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
2018 онд Санхүү эдийн засгийн их сургууль, бизнесийн удирдлагын магистр
2016 оноос МУИС-ийн Эдийн засгийн сургуульд докторант
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
1997-1999 онд Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч
2000-2002 онд "Эрэл" ХХК-д ахлах нягтлан бодогч
2003-2018 онд АПУ ХК-д Санхүү хариуцсан захирал
2016-2024 онд "Миг даатгал" ХХК-д ерөнхий захирал
2016-2024 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга
2024 оноос УИХ-ын гишүүн
ШАГНАЛ:
2012 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
2014 онд Алтангадас одон
2021 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
ГАДААД ХЭЛ:
Англи, Орос