2026 оны 05 дугаар сард Дорноговь аймгийн Хөвсгөл сум, 09 дүгээр сард Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр сум, Төв аймгийн Албанбулаг суманд ямааны годрон өвчин батлагдсан. Улмаар 26 840 толгой ямааг зориудаар устган, устгалын цэгт булшилж, халдваргүйжүүлсэн юм.
Зориудын устгалд Говь-Алтай аймгийн Цогт сумын 47 өрхийн 23 358, Дэлгэр сумын 5 өрхийн 1999, Төв аймгийн Алтанбулаг сумын 2 өрхийн 751, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 4 өрхийн 732, нийт 58 малчин өрхийн 26 840 толгой ямааг хамруулсан нөхөн төлбөрт нийт 5.3 тэрбум төгрөг олгохоор болжээ.