
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ирэх сарын төлөвийг гаргажээ.
Энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх хэдий ч төв болон зүүн аймгуудын нутгаар олон дунджаас хүйтэн байна. Сарын эхээр ихэнх нутгаар салхитай, жиндүү байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлчээс гуравдугаар арав хоногийн эхэн үе хүртэл ялангуяа төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас 1–5ºС–аар хүйтэн өдрүүд давамгайлах төлөвтэй.
Төв, зүүн, говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно.
Арванхоёрдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Увс, Завханы нутаг, Баянхонгор, Хөвсгөлийн хойд хэсгээр -24...-30°C, Говь–Алтай, Баянхонгор, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг, Өвөрхангай, Өмнөговийн нутгаар -10...-16°C, бусад нутгаар -16...-24°C хүйтэн байдаг. Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Төв аймгийн хойд хэсгээр 2–8 мм, бусад нутгаар 0–2 мм цас ордог.
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Сарын эхээр ихэнх нутгаар салхитай, жиндүү хүйтэн байх хэдий ч олон жилийн дундажтай харьцуулахад 1–3ºС–аар дулаан байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3ºС –аар хүйтэрнэ.
Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан шуурга шуурч болзошгүй байна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Хөвсгөлийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн баруун хэсгээр дунджийн орчим, бусад нутгаар ахиу цас орох төлөвтэй.
Сарын эхээр ихэнх нутгаар салхитай, жиндүү хүйтэн байх хэдий ч олон жилийн дундажтай харьцуулахад 1–3ºС–аар дулаан байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3ºС –аар хүйтэн байна.
Нэгдүгээр арав хоногийн эхээр зарим газраар, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн цасан шуурга шуурч болзошгүй.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар хүйтэн, хур тунадас нийт нутгаар ахиу орох төлөвтэй.
Сарын эхээр ихэнх нутгаар салхитай, жиндүү хүйтэн байх хэдий ч олон жилийн дундажтай харьцуулахад 1–3ºС–аар дулаан байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлчээс гуравдугаар арав хоногийн эхэн хүртэл ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–5ºС–аар хүйтэрнэ.
Нэгдүгээр арав хоногийн эхээр зарим газраар, сүүлчээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан шуурга шуурна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунжийн орчим, хур тунадас нийт нутгаар ахиу орох төлөвтэй.
Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–5ºС–аар дулаан байх бол хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар 1–3ºС–аар хүйтэн байх төлөвтэй.
Сарын эхээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, зарим газраар цасан шуурга шуурна.