
“Намрын ногоон өдрүүд- Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 21-27-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба хамтран 21 дэх жилдээ тус арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
Мөн үеэр хүнсний болон хөнгөн үйлдвэр, ЖДҮ-ийн салбар, орон нутаг, органик бүтээгдэхүүн, газар тариалан, нийслэлийн ногоочдод зориулсан нийт 218 асар ажиллуулахаар төлөвлөөд буй. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд импортын төмс, хүнсний ногоо, мөөг, жимс, жимсгэнэ худалдаалахыг хориглох юм.