Нэр бүхий банкны ажилтан иргэний хувийн мэдээллийг ашиглан хуурамч бичиг бүрдүүлж, тэтгэврийн зээл гаргаж залилсан гэх хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна.
Иймд иргэдийг залилах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Ташрамд дурдахад, энэ оны эхний есөн сарын байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 35 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байгаа аж. Үүнээс 80 гаруй хувь нь цахим орчинд үйлдэгдэж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.