Мэргэжлийн теннисийн их дуулга цувралын нэг Нэгдсэн улсын нээлттэй тэмцээнд домогт Серена Уильямсыг ялж аварга болсон Наоми Осакагаар спортын ертөнц амьсгалж байна.

Япон улсаас Их дуулгад түрүүлсэн цорын ганц тамирчин болж нутаг нэгтнүүдээ баярлуулаад байгаа билээ. Спортын бүх цаг үеийн агуу теннисчдийн нэг Серена Уильямсыг ялж гарч ирсэн Наоми Осакагийн тухай сонирхолтой баримтуудыг дэлгэе.

Наоми Осака энэ жил дөнгөж 20 насны босгоор алхан орсон. Тэрээр 1997 оны 10 сарын 16-нд Японы Осака хотноо мэндэлжээ.

Түүний аав Леонард Франциаз Гайтийн иргэн бол ээж Тамаки Осака нь японы иргэн. Эцгийгээ АНУ-д цагаачлахад Наоми дөнгөж 3 настай байсан гэдэг. Наоми одоогоор Фрлоридад амьдарч байгаа бөгөөд америк-японы давхар иргэншилтэй.

Наомигийн ээж Тамаки гэр бүлийнхнээсээ холбоо тасраад удаж буй. Учир нь Гайтигийн иргэнтэй гэрлэхийг нь зөвшөөрөөгүй аж. Тиймээс Наоми ч өвөө, эмээтэйгээ холбоогүй байдаг аж.

Түүний өндөр 180 см, жин нь 69 кг. Наоми 2013 онд 16 насандаа Японы Теннисний холбооны гишүүн болж мэргэжлийн тамирчдын уралдаанд оролцож эхлэсэн.

Наоми зөвхөн америк, япон улсын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцоод зогсохгүй аавынхаа төрсөн нутаг Гайтигийн нэр дээр ч өрсөлддөг гэнэ.

via GIPHY

Хэдийгээр Наомигийн унаган хэл нь япон ч гэлээ тэрээр энэ хэлээр сайн ойлгодог ч ярьж чаддаггүй. Гэхдээ ярьдаг, уншиж бичдэг болохоор шаргуу хичээллэдэг.

Түүний аав Леонард охиныхоо анхны дасгалжуулагч. Тэд 3 настайгаасаа теннисээр хичээллэж эхлэжээ. Леонард Франциаз эгч дүү Уильямсын эцэг Ричард Уильямсын шүтэн бишрэгчдийн нэг байж, түүний охидоо дасгалжуулдаг арга барилаар Наомиг дүүтэй нь дасгалжуулж иржээ.

Наомигийн дүү Мари ч гэсэн мэргэжлийн теннисчин гэнэ. Тэдний спортын ертөнцийн дараачийн эгч дүү аваргууд гэж дүгнээд эхэлжээ. W Magazine сэтгүүлд тэднийг “Ирэх 5 жилд эгч дүү Уильямсыг хол хаян цойлон гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн бичсэн нь бий.

via GIPHY

АНУ-ын нээлттэй тэмцээнд тэрээр 125 mph хурдтай цохилт хийж байсан нь түүний бас нэг онцгой чадвар аж. Ийм төрлийн хурдтай цохилт хийдэг тамирчин энэ төрөлд ердөө 8 л бий.

via GIPHY

“Өөр хэний ч үзүүлээгүй хамгийн шилдэг тоглолтыг үзүүлэх” гэсэн түүний хариултыг спортын сэтгүүлчид үргэлж эшлэдэг. Энэ нь японы алдарт Покемон анимэйшний эхлэл дууны мөртүүд хэдий ч Наомигийн спортод баримтладаг үзэлтэй нь яв цав таардаг гэдгийг тэрээр тайлбарласан удаатай.

Их дуулгын аварга болсноор тэмцээний шагналын сангаас 3.8 сая ам.долларын шагналыг хүртээд зогсохгүй олон саяын сурталчилгааны гэрээ байгуулж эхлэв. Түүний анхны томоохон гэрээний саналыг Адидас тавив. Адидастай байгуулсан 4 жилийн хугацаанд Наоми жил бүр 8.5 сая ам.доллар авах аж. Адидасын араас Ниссан моторс гэрээ байгуулах санал хүргүүлсэн тухай мэдээлэл цацагдаж эхлэсэн ч гэрээний дүн хараахан тодорхой болоогүй байна. Гэхдээ түүний хүртсэн шагнал, анхны гэрээ нь энэ жилийн хамгийн их орлого олсон эмэгтэй тамирчдын жагсаалтын 2 дугаар байрыг түүнд авчирч буй юм.

Энэ сард төрөлх нутагтаа амарч буй Наоми Осака Аки башёг үзэж сонирхжээ. Тэрээр их аварга Хакухо Даваажаргалын барилдааны үеэр сумо бөхийн өргөөнд ирж таарсан төдийгүй аваргаас гарын бэлэг авчээ. Хакуко түүнд шагналын мөнгөнөөсөө бэлэглэж спортын замналд нь амжилт хүссэн байна. Наоми өөрийн Инстаграм хуудаснаа Хакухо күүл залуу юм хэмээн нийтэлжээ.

Япон орны нэрийг дуурсгасан шинэхэн аваргыг тайван амгалан сүмо үзүүлэлгүй зургийг нь авч байсан учир Сумогийн холбооноос үзэгчдэд анхааруулга өгч байж энэ байдлыг нь зогсоосон гэдэг.