Завхан аймгийн Отгонтэнгэр хайрханы өвөр бэлд орших Бадархундага нууран дахь иргэдийн өргөсөн өргөл барьцыг энэ сарын 10-ны өдөр шуудайлан авч явсан гурван иргэнийг шалгаж байна. Нутгийн иргэдийн мэдээллийн дагуу тэднийг Завхан аймгийн Цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа юм.

Эдгээр иргэд өргөл барьц авснаас гадна тэднийг зогсоох гэсэн иргэд рүү буудсанаас гадна машиныг нь авч зугтаасан гэдгийг Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэллээ.

Аймгийн цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн Отгонтэнгэр хайрханы орчмыг нэгжиж сэжигтнуудыг баривчилж хориод байгаа гэсэн мэдээлэл мөн байгаа юм.