Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөв энэ онд 25 тэрбум төгрөгөөр батлагдсан. Уг сангийн хөрөнгөнөөс зээл авахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж нийтдээ 511 төсөл ирүүлжээ. Иргэн, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн төслүүдийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар баталсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын дагуу судлан шалгаруулсан байна. Ингэхдээ Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас авч хэрэгжүүлж буй бодлоготой уялдсан байдлыг харгалзан үзэж, шаардлагатай бусад шалгуур үзүүлэлтүүдийн дагуу хийж дүгнэжээ. Улмаар 82 төслийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авахаар болсон төслүүдийн үйл ажиллагааны чиглэл, төсөл хэрэгжих байршлыг дараахь хүснэгтээс харна уу.
