
Өрнөдөөс гаралтай дэрэвгэр хормойт даашинзны 1784-1970 он хүртэлх хувьслыг харуулсан доорх зурагт хувцас загварын ертөнцийн түүхийн нэгээхэн хэсгийн онцлогийг харуулжээ. Эмэгтэйчүүдийн хувцас загварын амин сүнс болсон даашинз 200 жилийн дотор газар шүргэсэн уртаас өвдөг давсан богинохон болтлоо хэдэн удаа өөрчлөгдсөн бол? Зөвхөн хормойн уртаас гадна энгэр, зах, ханцуйнаас эхлээд үсний гоёл, гутал хүртэл өөрчлөгдөж, энэхүү хувьсал нь хувцас загвараас хальж үс засалт, нүүр будалт, бүсгүйчүүдийн бие галбирт хүртэл тухайн цаг үеийнхээ төгс байдлын шалгуурыг тогтоосоор ирсэн байдаг.

























