Английн иргэн 42 настай бүсгүйн нүднээс 28 жилийн өмнө алга болгосон контакт линзийг нь олжээ. Бүсгүйн нүд нэг л өдөр хөдлөхөө больж, зовхи нь хавдан, хүүхэн хараа нь гөлийж орхисон байна. Түүнийгээ эмчид үзүүлэхээр ирж, MRI аппаратанд ороод шалтгааныг нь мэдэж авчээ. Бүсгүй 14 настайдаа зүүдэг байсан линзнийх нь өрөөсөн алга болж, ээжтэйгээ хамт хайгаад олоогүй учир хаягдаж алга болж гэж бодоод өнгөрсөн гэнэ. Энэ явдлаас хойш охин ахин линз зүүгээгүй байна.
Энэ тохиолдол бол контакт линзээ нүднийхээ ухархайд орсон зовиурыг мэдэртлээ хамгийн урт хугацаа болж байна. Контакт линзээ нүдэн дотроосоо гаргаж авахаа мартах, лизнтэйгээ унтах зэрэг олон тохиолдлууд бий. Гэхдээ линз нь эрсдэл дагуулж, зовиур үүсгэх хүртэл ийм олон жил болсон тохиолдол манай эмнэлэгт бүртгэгдэж байсангүй гэж Наянуэлсийн нэгдсэн эмнэлгийн нүдний тасгийн ахлах эмч сэтгүүлчид ярьжээ.
“Хэрэв та нүдний линзээ олохгүй байвал, хаана тавьснаа санахгүй, нүднээсээ авсан эсэхээ, эсвэл линзтэйгээ унтаад сэрсэн бол заавал нүдний эмчид очиж үзүүлээрэй. Линз нүдний ухархайд орж үлдэх эрсдэл өндөр байдаг. Үүнээс үүдсэн өвчлөл хараагүй болоход хүргэх нь ч бий. Тиймээс эрүүл мэндийнхээ төлөө заавал мэргэжлийн эмчид шалгуулж, хайгаад олохгүй байгаа линз тань нүдний чинь ухархайн хаа нэгтээ орчихсон эсэхийг шалгуулаарай” гэж хараа зүйн эмч доктор Сиржун Пател зөвлөсөн байна.