АНУ-ын Вермонт мужийн захирагчийн сонгуульд Ардчилсан намаас Кристин Халлкюст гэх трансжендер эмэгтэй нэр дэвшихээр болжээ. Өнгөрсөн мягмар гаригт болсон мужийн захирагчийн төлөөх анхан шатны сонгуулиар Кристин Халлкюст нам дотроосоо нэрээ дэвшүүлсэн гурван өрсөлдөгчөө ялж ийм эрхтэй болжээ.

Тус мужийн захирагчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 6-нд болох юм. Трансжендер нэр дэвшигч Кристин Халлкюст Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Фил Скоттой өрсөлдөнө. Кристин Халлкюст сонгуульд нэр дэвшиж буй ганц трансжендэр иргэн биш гэнэ. Энэ жил АНУ-ын бүх шатны сонгуульд нэр дэвшиж буй хүмүүсийн 43 нь трансжендер иргэн аж. Тэдний ихэнх нь Ардчилсан намаас нэр дэвшиж буй.