Сассексийн гүнгийн авхай Меган Марклын эх өөртэй эгч Саманта Меркл “гүнгийн авхайн аав охинтойгоо ахин уулзахгүй байх вий гэдгээс айж байгаа” хэмээн сэтгүүлчдэд хэлжээ.

Саманта Маркле гүнгийн авхай Меганыг "шунахай, ихэмсэг, хүмүүнлэг дүр эсгэгч хэмээн" тодорхойлж, ханхүү Харриг эхнэрийнхээ араас орсон нэгэн хэмээн шүүмжилжээ.

Үүнтэй зэрэгцэн гүнгийн авхайн авга ах Том Меркл “Меганы хуримд оролцож хэдэн үг хэлэхийг хүссэн ч түүнд ийм боломж олгоогүй нь Мерклын гэр бүлийнхний сэтгэлийг өвтгөсөн зүйл болсон. Меган ийм хурдан өөрчлөгдөж буйд манай гэр бүлийнхэн харамсаж байна” хэмээн мэдэгдэв.

Английн шар хэвлэлүүд Саманта, Том нарын үгийг эшлэн Сассексийн гүнгийн авхайн эцэг хуриманд нь ирээгүйн үнэн шалтгааныг охин нь дургүйцсэнтэй холбон тайлбарлаж эхэлжээ. Үүний нөгөө талд Томас Маркл охиныхоо хуримын дараахан StarHit сайтад өгсөн ярилцлагадаа “ Охин минь ханхүү Харригийн хажууд байхдаа ямар нэг зүйлээс айсан байдалтай харагддаг болсон. Маш олон зүйлээ золиослон байж Хатан хааны гэр бүлийн гишүүн болсон ч аз жаргалгүй байдаг болжээ” хэмээсэн нь бий. Хатан хааны гэр бүлийнхэн, Меган ч түүний Английн шар сайт, сонинд өгч буй ярилцлагуудад нь дургүйцэж байгаа төдийгүй Меган эцэгтэйгээ харилцахаа больж эхэлсэн гэдэг.

Меганыг “Томас Марклыг өөрийнх нь болон Хатан хааны гэр бүлийнхний тухай элдэв худал ярилцлага өгөхөө болих нөхцөлд эвлэрнэ гэсэн болзол тавиад байгаа” гэж түүний ойрын эх сурвалжууд мэдэгдээд буй. Харамсалтай нь Марклын гэр бүлийн гишүүд хэдхэн цаасны төлөө Меган Маркл буюу одоо Сассексийн гүнгийн авхайн талаар элдвийн ярилцлага өгсөөр байгаа юм.