Оюутан, суралцагчдыг сургалтын төлбөрийн дарамтгүй болгохоор оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээг бий болгосон билээ. Оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээ хэрэгжиж эхэлснээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “оюутан, суралцагчдад үндэсний тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламжийн үйлчилгээг үзүүлэх тогтолцоог ил тод, нээлттэй болгож, хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутан, суралцагчдыг сургалтын төлбөрийн дарамтгүй болгох” гэсэн зорилт бүрэн хэрэгжих нөхцөл бүрдлээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард болсон Засгийн газрын хуралдаанаар Оюутны хөгжлийн зээлийн хүүг жилийн 5 хувь байсныг өөрчлөн хүүгүй олгохоор шийдвэрлэсэн билээ. Энэ жил Оюутны хөгжлийн зээлд зориулан 75 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд энэ нь 35-37 мянган оюутан хамрагдах боломжтой гэсэн үг юм.

Оюутны хөгжлийн зээлийн өргөдлийн маягт татаж авах бол ЭНД дарна уу
Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах боломжтой мэргэжлийн жагсаалттай ЭНД дарж танилцана уу
Энэхүү санхүүжилтэд хамрагдах гадаадын шилдэг их сургуулийн нэрстэй ЭНЭ холбоосоор орж танилцана уу.