-Тэргүүлэх гоёл чимэглэлийн орднууд дэлхийн баян эмэгтэйчүүдийг чимэглэнэ-

Уламжлалын дагуу долоодугаар сард Парис хотноо "Haute Couture" долоо хоног буюу гоёл чимэглэлийн урлагийн үнэлэгч нарын баяр болов. Парисын Вандамын талбайн “Гоёл чимэглэлийн төвийн” орднууд нэг ширхэг эсвэл бага хэмжээний цуглуулгаар бүтээсэн  уран дархны бүтээлүүдээ танилцууллаа. Үүнтэй зэрэгцээд, Ром хотноо Италийн гоёл чимэглэл ба цагны "Bvlgari" ордон "haute joaillerie" гэх шинэ цуглуулгаа үзүүллээ.

Энэ жилийн хамгийн иновацийн бүтээлүүд нь хиймэл будалтгүй үнэт металлаар цэцэг навчийн дүрсийн натураль хэмжээгээр бүтээсэн "Boucheron" ордны  хийц байв.

"Nature Triomphante" цуглуулгын цэцэгс  мөн "Bvlgari" ордны үнэт чулуун бүтээгдэхүүн, "Van Cleef & Arpels" ордны үлгэрийн сэдэв, "Chanel ба Dior" орднуудын гоёл үзэгчдийн нүдийг баясган сэтгэлийг сэргээжээ.

Хзүүний зүүлт  Matsuri, Cartier

Фото: Cartier

Парисын "Coloratura" гэх гоёлын цуглуулгын танилцуулгын зочид нь Наоми Уоттс, Моника Беллуччи, Мелани Лоран, Фрида Пинто, Бьянка Брандолини Д’Адда нарын алдартай одод байлаа. Оройн  гоёлын хүзүүний зүүлт "Matsuri" нар асар том бараг 15 каратын  биндэрья чулуугаар чимэглэгдсэн ба дээрх  эмэгтэйчүүдийн хэнийх нь ч гоёл болохоор байлаа.

Fleur Éternelle бөгж, Boucheron

Фото: Boucheron

Уоллис Ченийн  зүтгэлээр "haute joaillerie" цуглуулгад  анх орж ирсэн титан  өнөөдөр гар урлалд улам байр сууриа бэхжүүлсээр байна. Ордны өнөөгийн  тэргүүн Клэр Шуан титан ба алтан бөгжийн цувралыг цэцгийн натураль хэмжээний дэлбээгээр нь  бүтээжээ.  Бөгж тус бүр нь өөрийн ер бусын  байдлаар бүтээгдсэн ба тэнд  цахирмаа, намуу цэцэг зэрэг байгаа. Зураг дээрх энэ намуу цэцгийг дөрвөн каратын падпаража гэх индраанил ба хар шпанели ба  ба ягаан, шар индраанилийн паве- сууриар чимэглэжээ.

Paper Flowers гэсэн  танзанит  чулуун  чимэгтэй цагаан алтан хүзүүний зүүлт, Tiffany & Co.

Фото: Tiffany & Co.

Нандин цэнхэр танзанит, ба очир эрдэнийн  чулуун чимэгтэй  цагаан алтан хүзүүний зүүлт   өөрийн энгийн байдлаар хөнгөн, тансаг ха рагдана.  "Tiffany & Co." ордны уран сайхны захирал Рид Кракоффын  "Paper Flowers"  цуглуулгыг бүтээх урмыг танзанит чулууны өнгө аясыг авсан цахилдаг цэцэг өгчээ.  Анх энэ цуглуулгын танилцуулгыг Лондоны  Хаантны цэцэрлэгчдийн нийгэмлэгийн байранд хийхэд Натали Дормер, Дуглас Бут, Бел Паули зэргийн алдартнууд очсон байлаа.

Pop Flowers бугуйвч, Bvlgari

Фото: Bvlgari

"Bvlgari" ордны дизайнер Лючия Сильвестрийн  "Wild Pop"  цуглуулгын уран бүтээлийн онгодыг Энди Уорхолын  наяад оны бүтээлүүд өгсөн ба бугуйвчийг ягаан халтмал, руббелит, ягаан болор, цитрон, очир эрдэнэ, танаар чимэглэжээ.

Dentelle Organza бөгж, Dior Joaillerie

Фото: Dior

"Dior Dior Dior"  гэх уран дархны урлагийн ээлжит цуглуулгаа ордны уран сайхны захирал Виктуар де Кастеллан "Musée d'Art", "Moderne de la ville de Paris" музейд танилцуулсан байв. Эд зүйлс үнэхээр музейнх баймаар. Жишээлбэл,  энэ ер бусын хэлбэрийн очир эрдэнэ ба ягаан индраанилаар чимэгдэгдсэн бөгж  үнэхээр тийм харагдана.

Энгэрийн зүүлт Oiseau d’or, Van Cleef & Arpels

Фото: Van Cleef & Arpels

Алтан шувуун дүрстэй "Oiseau d’or"  гэх энгэрийн зүүлт нь "Quatre contes de Grimm" /Ах дүү Гриммын дөрвөн үлгэр/ гэсэн "Van Cleef & Arpels"  ордны  шинэ цуглуулгын нэгдүгээр эгнээнийх ба шар индраанил, очир эрдэнэ  улбар шар анар-спессартин, хар мана чулуунуудаар чимэглэжээ.

Chromaphonia хүзүүний зүүлт, Cartier

Фото: Cartier

"Coloratura"  цуглуулгын хүзүүний зүүлтийг бараг 200 каратын афганы  номин эрдэнэ, ногоолин, улбар шар анар, очир эрдэнийн  чулуун  22  унжлага гоёжээ.

Хүзүүний-«цах» зүүлт Nuage de Fleurs, Boucheron

Фото: Boucheron

Ягаан алтан хүзүүний зүүлт нь  цэцгийн дэвсгэр мэт харагдах бөгөөд дэлбээ бүрийг нь  танаар  сийлсэн ба цэцгийн голыг нь очир эрдэнээр хийн  борооны дусал  мэтээр доош урсгасан байв. Захны товчийг 43 каратын  ягаан турмалинаар хийжээ.

Happy Leaves нэртэй хүзүүний зүүлт, Bvlgari

Фото: Bvlgari

Олс өвсний  навчийн загвараар зүүлтийг хийгээд очир эрдэнэ, номин чулуугаар эмжжээ. Том хэмжээний очир эрдэнэ нь навчнаас  унах усны дусал шиг харагдана.

Энгэрийн зүүлт Princesse Danica, Van Cleef & Arpels

Фото: Van Cleef & Arpels

Гүнж /дагина, балетчин/  энгэрийн зүүлтгүйгээр  "Van Cleef & Arpels"  ордны цуглуулга бүтдэггүй. Энэ удаа  түүнийг Ах дүү Гриммын “Бүжиглэж байгаа 12 гүнж” үлгэрийн сэдэв төлөөлөв. Гүнжийн  алтан юбкийг  очир эрдэнэ, шар индраанил  чулуугаар  гангаруулжээ.

Хүзүүний зүүлт ба ээмэг Midnight Sun, Piaget

Фото: Piaget

"Piaget"  гоёл чимэглэ, цагны ордны брэнд амбассадор Жессика Честейн  өндөр уран дархны урлагийн  шар алтан нарны туяаг санагдуулах "Sunlight Escape" цуглуулгын хүзүүний зүүлт ба бөгжийг  танилцуулж байгаа нь. Гоёлыг "Palace Décor" торгон хээг дуурайлган зургаан каратын номин эрдэнээр чимэглэжээ.

Fleur de Laque бөгж, Chanel

Фото: Chanel

Хар лак оролцсон тана ба очир эрдэнийн чимэгтэй "Fleur de Laque" бөгж нь "Coromandel" цуглуулгынх юм.

Хүзүүний зүүлт Yoshino, Cartier

Фото: Cartier

Цагаан алтан хүзүүний зүүлт нь 55 гаруй  каратын морганит, гурван опалын зүлгэлээр чимэглэсэн ба зүүлтийг турмалины болон ягаан индраанилын  унжлагаар төгсгөжээ.

"Асуудлын тэмдэг" хэмээх хүзүүний зүүлт Lierre de Paris, Boucheron

Фото: Boucheron

Ордны үндэслэгч Фредерик Бушероны  сэтгэмжийн энэ хэлбэр шинэ цуглуулгад бас л  шингэжээ.  Энэ удаа түүнийг ягаан алт ба очир эрдэнийн чулуугаар бүтээв.

Précieux envol ээмэг, Chanel

Фото: Chanel

"Coromandel"  цуглуулгын ээмгийг хошуундаа  шар очир эрдэнийн  цамцаалалт брииолет зуусан  диваажингийн  шувууд чимэглэв.

Шар очир эрдэнэтэй Paper Flowers бөгж, Tiffany & Co.

Фото: Tiffany & Co.

Орчин үеийн  гэхдээ сонгодог стилийн очир эрдэнийн цагаан алтан бөгжийг зууван хэлбэрээр цамцаалсан шар очир эрдэнэ тойруулж өглөө.

Хүзүүний зүүлт-чокер Dentelle Guipure, Dior Joaillerie

Фото: Dior

Дэгжин хүзүүвч хэлбэрийн зүүлтийг  шар ба ягаан алтаар хийсэн ба түүнийг том хэмжээний шар очир эрдэнэ чимэглэв. Түүнийг сүлжмэлийн гипюре угалзны нэрээр нэрлэжээ.

Бугуйвч Vibration Minerale, Chanel

Фото: Chanel

Ар-деко стиль ба ориенталь сэдвийн бас нэг хольцийн  бугуйвч нь шар ба цагаан алт, ногоон ба хөх лак, тана, очир эрдэнээр чимэглэгджээ.

Бугуйвч Pop Mics, Bvlgari

Фото: Bvlgari

Хар мана, цугаан алтан  хуучинсаг загварын микрофоны дүрсүүдийг толийтол өнгөлсөн молор, турмалин, цитрон зэргийн чулуугаар гоёжээ. Очир эрдэнийн эмжээртэй.

Эгч дүү бөгж Dentelle Velours, Dior Joaillerie

Фото: Dior

Хоёр хурууны эгч дүү бөгжийг цагаан алтаар хийж, "Velours"  хилэнгийн нэрээр нэрлэн хооронд нь гинжээр холбожээ. Том бөгжийг нь "эмеральд" цамцаалалтын номин эрдэнэ, цэнхэр шпинель чимэглэсэн бол,  дүү бөгж нь зөвхөн жижиг цэнхэр шпинель шигтгээтэй.

Энгэрийн зүүлт Souliers précieux, Van Cleef & Arpels

Фото: Van Cleef & Arpels

Шаахай тавигдсан дэр хэлбэрийн энгрийн зүүлтийг ах дүү Гриммын “Бүжиглэж буй 12 гүнж” үлгэрийн сэдвээр хийн  дэрийг нь оюугаар бүтээгээд  доод хэсгийг нь  сувд ба бараг 7 каратын улбар шар анар спессартинаар гоёжээ.

Тиара Paper Flowers, Tiffany & Co.

Фото: Tiffany & Co.

Үсний  энэ углааш чимэглэлийг цагаан алтаар урласан ба түүний цахилдаг цэцгийн дүрсийг  очир эрдэнээр эмжээлэн чимэглэжээ.

Бугуйвч-кафф Exalting Sights, Piaget

Фото: Piaget

Каффыг цагаан алтаар  хийгээд очир эрдэнээр эмжээлжээ. Мастер Нелли Соньегийн энэ бүтээлд том индраанил чулууг "serti descend" гэдэг оргиналь аргаар бэхэлсэн нь чулууны үзэсгэлэнг дээд зэргээр нээх боломжийг өгсөн байна.