Эцэг эхчүүд хүүхэд олмогцоо ямар хүүхэд байгаа бол хэмээн мэдэхийг хүсдэг. Мөн эрэгтэй, эмэгтэй хүүхэд төрүүлэхээ төлөвлөх тухай ярьдаг ч тэр бүр санаснаар болдоггүй. Тэгвэл төрөх хүүхдийн хүйс тодорхойлох гол үндэс нь эцэг, эхийн бодисын солилцоо, цусны шинэчлэлттэй холбоотой ажээ. Хүний бодисын солилцоо, цусны эргэлт дөрвөн жилийн мөчлөгтэй байдаг аж. Энэхүү мөчлөгтэй уялдуулан Зүүн өмнөд Азийн хүйс зохицуулах хуанлид хүйс тодорхойлж болох талаар таамаг дэвшүүлсэн байдаг аж. Эдгээр хуанлийг 30-40 хувийн магадлалтай гэж үздэг байна.
Түүнээс гадна баруун Европын орнуудад олон жилийн судалгаанд суурилсан хүүхдийн хүйс зохицуулах аргачлал ч бас байдаг гэнэ. Уг аргачлалд хэдий үед жирэмсэлбэл хүү, хэдий үед охин төрөх вэ гэдгийг нарийн судалсан байдаг аж. Харин тэдний судалгааг 50 хувийн магадлалтай гэдэг юм байна.
Барууны шинжлэх ухааны үндэслэлтэй туршлага, Зүүн өмнөд Азийн орнуудын хуанлийг хамтатгаад хүүхдийнхээ хүйсийг зохицуулбал жирэмслэх хүсэлтэй эхчүүдэд 70-80 хувийн магадлалтай байдаг аж.
Гэхдээ Азийн улс орнууд тэр дундаа Хятад, Японд хүүхдийн хүйс тодорхойлох хуанли нь олон нийтэд түгээмэл тархаж, хүмүүсийн хүртээл болсон байдаг аж.
Хятад хуанлийн аргаар тухайлбал 1972 оны нэгдүгээр сард төрсөн эмэгтэй 2008 оны зургаадугаар сард хүүхэд олсон бол үр тогтох үед 38 настай байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл өөрийн жинхэнэ насан дээр хоёр нас нэмнэ гэсэн үг. Тиймээс хүснэгтнээс 38 нас зургаан сар гэсэн хэсгийг харж охинтой болох магадлал өндөр байгааг мэдэж болох аж. Хүүг Х үсгээр харин охиныг О үсгээр тус тус тэмдэглэдэг байна.
Хүүхдийн хүйсийг тооцоолох энэхүү хүснэгт нь эртний Хятад орноос уламжлагдан ирсэн хуанлийг хүргэе.