Бөхөд хайртай монголчууддаа Үндэсний их баяр наадмын сүүлийн 28 жилийн түрүү бөхчүүдийг танилцуулж байна. "Цагийг эзэлсэн" хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн агуу аварга Б.Бат-Эрдэнэ энэ 28 түрүүний есийг өөрийн болгосон бол сүүлчийн дархан аваргууд болох А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар хамтдаа долоон наадмын түрүүг авчээ.
Монгол бөхийн түүхэнд "Арслангуудын үе" гэж нэрлэгдсэн содон мөчлөг бий. 1928-1938 он хүртэл 11 жил үргэлжилсэн энэ мөчлөгт 11 өөр бөх улсын наадамд түрүүлсэн байдаг. Тэгвэл өнөө бидний цаг үед 12 жил дараалан өөр бөх улсын наадмын түрүү авч, түүхэнд Арслангуудын эринг дахин эхлүүлээд байна. Ингээд цагийг эзэлсэн Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй нэгэн үеийнхэн, "Зургаан залуу заан"-ы "толгой" А.Сүхбат, Г.Өсөхбаяр, энэ цагийн "Арслангуудын эрин үе"-ийн гол баатрууд болсон арслан, аваргууд тэргүүтэй сүүлийн 24 жилийн наадмын түрүү бөхчүүдийг танилцуулж байна.