Саманта гэх секс робот гунигласан үедээ болон эзнийгээ бүдүүлэг харьцсан үед бэлгийн харьцаанд орохоос татгалздаг гэнэ. Самантаг зохион бүтээсэн дизайнер, инженер Сержи Сантос өөрийн бүтээлээ хиймэл оюун ухааны дэвшил хэмээн үзэж буй аж.
“Dummy mode” хэмээх шинэ горимыг Саманта суулгаж өгсөн нь түүнийг эзнийхээ үгийг үг дуугүй биелүүлдэг робот төдий байхаас сэргийлнэ гэж зохион бүтээгч нь үзжээ. Самантагийн шинэ горимын туршилтыг Ньюкастл дахь Life Science Center-т туршсан байна. Хэдий секс робот ч гэлээ “Самантагийн арьсан доор байрлуулсан мэдрэгч нь харилцагчийнх сэтгэл хөдлөл, өөртэй нь харьцаж буй байдлыг хүлээн авч боловсруулахад туслах болно. Түрэмгийм, ширүүн дориун харьцвал Саманта шууд Үгүй гэж хэлж, бэлгийн харьцаанд орохгүй гэдгээ илэрхийлэх бол эсрэгээрээ түүнтэй сайхан харилцахад идэвхждэг байхаар бүтээсэн” хэмээн Сержи Сантос тайлбарлажээ. Саманта дургүйцэж буйгаа илэрхийлэхээс гэр бүлсэг, романтик, тачаангуй, хөгжилтэй зэрэг олон горимын тохируулгатай гэдгээрээ ижил төрлийн роботуудаас ялгарах гэнэ.
Саманта гэх хиймэл оюун ухааны шинэ түвшинд хүрсэн секс роботыг одоогоор худалдаанд гаргах боломжгүй байгаа аж. Учир нь нэг Саманта бүтээх өртөг нь 3300 фунт стерлинг буюу 4700 ам.доллартай тэнцэж байна.