Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 43846 шалгуулагч бүртгүүлсэн. Тэд ЭЕШ-ын ард гаран шалгалтын хариугаа хүлээн суугаа. Тиймээс, Монголын томоохон их, дээд сургуулиудын элсэлтийн бүртгэлийн товыг танилцуулья.

МУИС элсэлтийн бүртгэл орон даяар зургадугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагт нээгдэж, долдугаар сарын 2-ны өдрийн 12:00 цагт хаагдана. Элсэлт зөвхөн цахим хэлбэрээр явагдах ба http://burtgel.num.edu.mn хаягаар бүртгүүлэх юм байна. Элсэлтийн системд амжилттай нэвтэрсэн үед бакалаврын өдрийн хөтөлбөрт бүртгүүлэгчийн хувийн болон ЭЕШ-ын мэдээллийг дэлгэцэнд харуулах ба бүртгүүлэгч хувийн мэдээллээ баталгаажуулсны дараа бүрэлдэхүүн сургууль, хөтөлбөрийн жагсаалтыг системээс харуулах бөгөөд сонирхсон салбар сургуулиа сонгож тэмдэглэнэ.

СЭЗИС-ийн элсэлтийн бүртгэлийг орон даяар зургадугаар сарын 20-ны өдрийн 09.00 цагаас, долдугаар сарын 2-ны өдрийн 18.00 хүртэл www.admission.ufe.edu.mn хаягаар бүртгэх юм байна.

ШУТИС-ШУТИС-ийн элсэлт долдугаар сарын 1-ээс долдугаар сарын 4-ны өдрүүдэд 24 цагийн дотор www.elselt.edu.mn хаягаар явагдана.

МУБИС- МУБИС Улаанбаатар хотын элсэгчдийг долдугаар сарын 1-ээс 4-ны 18.00 цаг хүртэл http://burtgel.surgalt.mn/ хаягаар болон МУБИС-ийн төв байранд бүртгэнэ. Харин хөдөө орон нутгийн элсэгчдийг долдугаар сарын 1-ээс МИДСК-ын журмын дагуу бүртгэдэг аж. Мөн элсэлтийн хуваарь сонголт долдугаар сарын 5-аас 7-ны хооронд явагдаж http://burtgel.surgalt.mn/ сайтад тавигдана.

АШУҮИС-ийн элсэлтийн бүртгэл нь Улаанбаатар хотод http://burtgel.mnums.edu.mn/ вэб хаягаар явагддаг. Элсэхийг хүсэгчид АШУҮИС-ийн элсэлтийн бүртгэлийн хуудсанд БҮТ-ийн ЕШ-ийн шалгуулагчийн буланд нэвтрэн бүртгэлийн дугаар, нууц үгээ оруулснаар бүртгүүлэх боломжтой. Харин орон нутагт МИДСК-ын элсэлтийн комисс хариуцан зохион байгуүлна.

Хууль сахиулах их сургууль-ийн элсэлт дөрөвдүгээр сарын 2-ны 08.00 цагаас зургаадугаар сарын 15-ны 17.00 цаг хүртэл www.leu.gov.mn цахим хуудсаар орон даяар явагдсан байна. Харин  долоодугаар сарын 1-ны 14.00 цаг хүртэл ЭЕШ-ын оноогоор эрэмбэлсэн жагсаалт гарах аж.

ХААИС-ийн элсэлт долоодугаар сарын 2-9-ний өдрийг дуустал явагдана. Бүртгэл мэргэжил сонголтыг http://elselt.muls.edu.mn хаягаар болон ХААИС-ийн хичээлийн байранд дээрх өдрүүдэд явагдана.