“The Lemons” хамтлагийн хамгийн анхны цомог “Red Album” энэ жил пянз хэлбэрээр худалдаанд гарч байна. Хамтлагийнхан пянзны баяраа энэ сарын 23-нд “Choco Metropolis club”-т тэмдэглэх нь ээ. 2006 онд анх гаргаж байсан “Red album” нь пянзаар гарснаар орчин үеийн хамтлаг дуучдын анхны пянз болсон гэдгийг хамтлагийн дуучин Ц.Одбаяр онцолж байна.

Баярт урилгаар дуучин Т.Бат-Оргил , Болор хамтлагийн Оргил мөн “Magnolian” хамтлаг оролцох юм байна.