
Хаалгач: Ханнес Тор Хальдорссон (Раннерс), Рунар Рунарссон (Норшелланд), Фредерик Шрам (Роскилле) Хаалгач: Ари Скуласон (Локерен), Хердур Магнуссон (Бристоль Сити), Хольмар Эйолфссон (Левски), Кари Арнасон (Абердин), Сверрир Ингасон, Рагнар Сигурдссон (хоёул Ростов), Самуэль Фридьонссон (Волеренга), Биркир Севарссон (Валюр) Хагас хамгаалагч: Йоханн Гудмундссон (Бернли), Арнор Траустасон (Мальме), Арон Эйнар Гуннарссон (Кардифф Сити), Олафур Скуласон (Карабюкспор), Гилфи Сигурдссон (Эвертон), Эмиль Хальфредссон (Удинезе), Биркир Бьярнасон (Астон Вилла), Рюрик Гисласон (Зандхаузен) Довтлогч: Бьорн Сигурдарсон (Ростов), Альфред Финнбогасон (Аугсбург), Йон Бедварссон (Ридинг), Альберт Гудмундссон (ПСВ)
D хэсэг
FIFA чансаа 22
Түлхүүр тоглогч: Хагас хамгаалагч Гильфи Сигурдссон

Английн Премьер лигийн “Эвертон” багт тоглодог энэ хамгаалагчийн ачаар Исланд олон багийг буулган авч, түүхийг бүтээж буй. Хамгаалагч тоглодог тэрээр сорилгын турш 4 гоол оруулж багийнхаа мэргэн бууч болсон. Ларс Лагербекийн мэдрэмж, ур ухаанаар цэнэглэгдэн, Х.Хадльгримсоны үед туршлага хуримтлуулж яваа энэ залуу эдүгээ Э.Гудьонсений адилаар Исландын шигшээгийн нэрийн хуудас болжээ.
БАРИМТ
Исландчууд маш спортлог ард түмэн. 320 гаруйхан мянган хүн амтай хэрнээ спортын олон төрөлд хүчтэй өрсөлддөг. Хөлбөмбөг тоглож эхэлснээрээ бол хуучин тив байтугай дэлхийд анхдагчдын тоонд орно. Том багтай нутагтаа тогловол нийт хүн амын 5-6 хувь нь нэг цэнгэлдэхдээ шавчихдаг гэж байгаа. Исландын эрх баригчид ”Их Британийн удирдагчид Орост очихгүй гэвэл бид бас дагана” гэж мэдэгдээд байна. Эйдур Гудьйонсен зодог тайлж, Исландын шигшээд ийм овогтой тоглогч үгүй болсон нь сонин тохиолдол гэнэ. Тус улсын хүн амын бараг 10 хувь нь Гудьйонсен овогтой ажээ.
Исландчууд ОУХХ, ЕХХ-нд элссэн цагаасаа эхлэн ДАШТ, ЕАШТ-ий урьдчилсан тэмцээнд “тоосоо өргөж” ирсэн ч 2016 оныг хүртэл шигшээ тэмцээнд нэг ч удаа оролцож байгаагүй юм. “Евро 2016” сонгон шалгаруулалтад Голланд, Чех, Турктэй “Үхлийн” хэсгээс эрх авсан исландчууд энэ удаад Хорват, Украин, Турк, Финландтай “Үхлийн хэсэг”-ээс ДАШТ-ий эрх авсан.
Сонгоод байх тоглогч цөөн тул бүрэлдэхүүн нь маш тогтвортой байдаг нь “Викингүүд”-ийн онцлог. Тоглогчдын ихэнх нь нас 30 гарсан гэдэг нь тэдний дийлэнх нь хамтдаа хамгийн багадаа 10 жил тогложээ гэсэн үг. Од тоглогч Гильфи Сигурдссоноос гадна “Бернли”-гийн гарааны хавбек Йохан Гудмундссон, талбай дээр ч талбайн гадна ч манлайллыг үзүүлсээр ирсэн ахлагч Аарон Гуннарсон, сорилгод сайн тоглосон Финнбогасон, Арнасон, Гудмундссон нарын тоглолтоос их зүйл шалтгаална. Сорилгод оруулсан 16 гоолыг найман тоглогч оруулсан гэхээр хэнд нь ч тоглолтыг өөрчлөх боломж, чадвар байгаа гэсэн үг.
Цаасан дээр харахад хэсгийн фаворит нь өмнөд америк, балканчууд мэт харагдавч исландчууд тоглолтоос тоглолт, тэмцээнээс тэмцээнд сайжирсаар байгааг мартаж болохгүй. Аргентинийг бол барахгүй. Хорватын эсрэг тоглож дадаж байгаа, сорилгод нэг хэсэгт таарч, 0:2-оор хожигдоод, дараа нь 1:0-ээр хожсон. Нигери формгүй байгаа гээд бодохоор викингүүдэд боломж байна. Аргентинд хожигдож, Хорваттай тэнцэх магадлал өндөр. Тэгвэл Нигеритэй хийх тоглолт л хамгийн чухал.