Германы шигшээ багийн хөгжөөн дэмжигчид Орос болох ДАШТ-нд оролцох үндэсний багтаа зориулсан уриаг сонгон авлаа. Тэр нь “Түүхийг хамтдаа бичнэ” (Zusammen. Geschichte schreiben) гэсэн хэллэг байх юм хэмээн Олон улсын хөл бөмбөгийн холбоо (FIFА) албан ёсны сайтдаа өгүүлжээ.
FIFА Орост болох ДАШТ-нд оролцогч багуудын уриаг хөгжөөн дэмжигчдийнх нь санал асуулгаар тодруулан баталжээ. Эдгээр уриа нь тоглогчдыг зөөх автобусыг чимэглэх аж. Өнөөгийн дэлхийн аварга Германы шигшээ хэсгийн тоглолтуудын F дөрвөлд багтаж байгаа.
А хэсэгт тоглох “Зүрх, сэтгэлээ нээн тогло!” гэсэн уриаг хөгжөөн дэмжигчид нь сонгосон Оросын багийн эхний өрсөлдөгч Саудын Арабын багийн уриа нь "Цөлийн баатрууд". Урагвайн багт зориулагдсан сонголт нь "Орост нар мандлаа, тэнгэр нь тэр чигтээ хөх" (Brilla el sol en Rusia, el cielo es todo celeste), Египтийн баг ДАШТ-2018-д "Та фараон гэж ярьж байхад дэлхий босч, сонсох ёстой " (When you say Pharaohs, the world must get up and listen) гэсэн уриан дор тоглох гэнэ.
ДАШТ-ний бусад хэсгүүдийн уриа:
В хэсэг
Португали - "Өнгөрсөн үе - алдар, өнөө үе - түүх" (O passado e gloria, o presente e historia);
Испани - "Хамтдаа бид ялагдашгүй " (Juntos somos invencibles);
Марокко - "Атлассын арслангууд – Мароккогийн бахархал" (The Atlas lions, pride of Morocco);
Иран - "80 сая хүмүүс, нэгэн үндэстэн, зүрхний нэгдсэн цохилт" (80 million people, 1 nation, 1 heart beat);
С хэсэг
Франц - "Та нарын хүч, бидний тачаал. Хөхүүд, урагшаа!!!" (Votre force, notre passion. Allez les bleus!!! - фр.);
Австрали - "Эртэй бай, зоригтой бай, Ногоон ба алтан "Соккеруз"" (Be brave, be bold, socceroos in green and gold);
Перу - "Бид эргэн ирлээ! 30 сая перучууд гадагш хамт явж байна" (Estamos de vuelta! Acá viajan más de 30 millones de peruanos);
Дани - "Хамтдаа бид түүхийг бүтээнэ" (Sammen skaber vi historie);
D хэсэг
Аргентин - "Мөрөөдлийн хойноос хамтдаа" (Unidos por una ilusion);
Исланд - "Алив, манай мөрөөдлөө биелүүлцгээе" (Látum drauminn verða að veruleika);
Хорват - "Жижиг орон, аугаа мөрөөдөл" (Mala zemlja. Veliki snovi);
Нигери - "Африк бахарлын жигүүр" (The wings of african pride);
Е хэсэг
Бразил - "Таваас илүү одод, 200 сая зүрх" (Mais que 5 estrelas 200 milhões de corações);
Швейцарь - "Дөрвөн хэл, нэг үндэстэн" (Four languages, one nation);
Коста-Рика - "Бүх орноор тоглож байхад, бүтэшгүй юм байхгүй" (No hay imposible cuando juega todo un país);
Серб - "Нэг баг, нэгэн мөрөөдөл - Серби!" (Jedan tim, jedan san - Srbija!);
F хэсэг
Мексик - "Мексикт хийгдсэн, ялахаар хийгдэгсэд!" (Hechos en Mexico! Hechos para la victoria!);
Швед - "Хамтдаа Шведийн төлөө!" (Tillsammans för Sverige!);
Өмнөд Солонгос - "Азийн барууд, дэлхийг байлдан дагуул!" (Tigers of Asia, Conquer the world);
G хэсэг
Бельги - "Улаан чөтгөрүүд даалгавартаа " (Red Devils on a mission);
Панам - "Панам – хоёр далайн хүч" (Panama! La fuerza de dos mares);
Тунис - "Орос, бүргэдүүд нисч байна. Тоглогчид ба хөгжөөн дэмжигчид мөр зэрэгцэн" (Russia here comes the eagles hand in hand players and fans);
Англи - "Бидэнд ялалт авчирцгаа" (Send us victorious);
Н хэсэг
Польш - " Польш, Урагшаа!" (POLSKA DAWAJ!)
Сенегал - "Бүтэхгүй гэдэг нь сенегальчуудынх биш " (Impossible n'est pas senegalais);
Колумби - "Нэг мөрөөдөл, гурван өнгө, 50 сая зүрх" (Aquí van 1 sueno, 3 colores y 50 millones de corazones);
Япон - "Тулалдацгаа, хөх самурай нараа!" (It"s time to battle, samurai blue!).