УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэлж байна.

Ж.Мөнхбат: -Ш.Солонго дарга Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 18 Ерөнхий сайдтай хамтран ажилласан гэж бодохоор энэ хүний дадлага туршлага ямар байх нь ойлгомжтой. Би хамтран ажиллаж байсан хүний хувьд Ш.Солонго даргыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр бүрэн дүүрэн ажиллаж чадна гэж бодож байна.

Г.Тэмүүлэн: -Үндсэн хуулийн цэц бол хуульч мэргэжилтэй хүн бүрийн хүрэхийг хүсдэг ноён оргил. Таныг энэхүү оргилын оргил нь болж ажиллаж чадна гэдэгт итгэж байна.

О.Содбилэг: -Ш.Солонго дарга бол Засгийн газрын хуультай холбоотой бүх асуудлыг зохицуулдаг, зоригтой шийдвэр хүн байлаа. Тиймээс Засгийн газар түүний оронд өөрийнх нь дайны хариуцлагатай хүнийг олж томилоорой.

Г.Занданшатар: -Ш.Солонго дарга бол Монголын төрд бэлтгэгдсэн хүн. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын амьд түүх гэж хэлж болно.