Эмчилгээ, сувилалын хоол нь үйлчлүүлэгчийн эмчилгээ, үйлчилгээний нэг хэсэг болох бөгөөд зарим тохиодолд үндсэн эмчилгээний журмаар хэрэглэгддэг. Тэгвэл улс орнуудын эмнэлгүүд өвчтөндөө ямар хоол өгдөг бол? Эмнэлгийн хоол нь ихэвчлэн өдөр өдрийн цэсээр гарах бөгөөд тусгай дэглэмээр хооллож буйгаас бусад өвчтөн тухайн өдрийн цэсэнд орсон хоолоор үйлчлүүлдэг байна.








