
Амьд биесийн насжилт өөр өөрийн онцлогоос урт, богино олон янз байдаг. Нохойн 1 нас хүний 7 жилийн амьдралтай тэнцдэг гэж ч ярьдаг. Ингэж тооцоолбол нохой эзэнтэйгээ хамт өтлөхөд 150 нас хүрнэ гэсэн үг. Хүн, нохойн насны зөрүүг ингэж тооцох нь үнэндээ нохойн бэлгийн бойжилттой холбоотой шинжлэх ухааны үндэслэл дээр тулгуурласан арга юм. Гэхдээ нохойн үүлдрээс шалтгаалан хүн, нохой хоёрын амьдралын жилийн харьцаа өөр байдаг байна. Жижиг биетэй нохдын бэлгийн бойжилт том биетэй нохдынхоос хурдан гүйцдэг. Үүгээр ч зогсохгүй хүнтэй харьцуулахад нохойнууд бие физиологийн үйл явц амьдралынхаа эхэн үед илүү хурдан, сүүл хэсэгт нь харьцангуй удаан явагддаг байна. Тиймээс нохойн насыг яг таг тооцоход хүндрэлтэй ч гэлээ дундажлан тооцсон тооцоо бий.
Доорх хүснэгтээр нохойн насыг хэрхэн тооцохыг харуулъя. Ингэхдээ эхний баганад нохойн насыг хүний амьдралын жилээр, 2 дахь баганад жижиг биетэй нохдын насыг жилээр, 3 дахь баганад дундаж биетэй нохдыг, 4 дэх баганад том биетэй, сүүлийн баганад үлэмж биетэй нохдын үүлдрийг харуулж байгаа болно.
