
Дэлхийн хөгжлийн ерөнхий хандлага, Монгол орны эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангах, зах зээлийн эдийн засгийн харилцаанд өрсөлдөх, хөрвөх чадвар бүхий хүмүүнлэг ардчилсан нийгмийн харилцаанд төлөвшсөн мэргэжилтэн бэлтгэх, нийгмийн үйлчилгээний орчин бүрдүүлж иргэдэд үйлчлэхийг ЗОРИЛГО болгосон Монгол–Солонгосын Политехник коллеж 52 дахь жилдээ элсэлт авч байна.
Монгол-Солонгосын Политехник Коллеж нь 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн шаталсан сургалттай сургууль юм. Тус сургууль нь хичээлийн хоёр байр, 240 хүүхдийн оюутны дотуур байр, номын сан, цайны газраас гадна урлагийн болон спорт танхим, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лаборатори, дадлагын газруудтай гэдгээрээ бусад МСҮТ, коллежүүдээс ялгардаг. БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд ЗАГВАР ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ болон өргөжиж, сургуулийн шинэ өргөтгөл 2016 онд ашиглалтад оруулсан нь бас нэг шинэчлэл болжээ.
Монгол-Солонгосын Политехник коллеж нь Хөнгөн үйлдвэрлэл-дизайн, Авто тээвэр, Мэдээллийн технологи, Уул уурхай. Эрчим хүч, Барилга зэрэг салбарын 100 гаруй байгууллагатай хамтын ажиллагаатай ажиллаж, суралцагчдаа хамтрагч байгууллагуудын сүүлийн үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж дээр дадлага хийлгэж, ажлын байраар хангагддаг. Үүгээр ч зогсохгүй БНСУ-ын сургуулиудтай хамртан ажиллаж оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг байна.

СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Монгол-Солонгосын Политехник Коллеж нь