
Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо чансаа ахиулах " MGL-1 Fight Night №2" тулааныг зохион байгуулах гэж байна. Тэмцээн энэ сарын 19-нд 19 цагаас спортын төв ордонд болно. Тулааны үдэш нийт 14 шилдэг тулаанчийн өрсөлдөөнтэй 7 тулаан болох бөгөөд Оргил тулаан 77 кг жинд Шандас дожо ТУНГАА ТЕАМ тамирчин Ховд аймгийн харьяат Б.Энх-Оргил, Төрийн Тусгай хамгаалалтын газрын тамирчин Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Э.Даваабаяртай нударга зөрүүлнэ.









