
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 6, гал түймрийн 66 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, 85 иргэний аюулгүй байдлыг ханган, 9.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 6 дуудлага бүртгэгджээ.
Хуурайшилтын үед ногоон бүс, зуслангийн чиглэлд ил гал гаргахгүй байх, үнс нурмаа тагтай саванд хийж, хашааны шар өвсөө шатаалгүй цэвэрлэж, орчны хог хаягдлын галын аюулгүй байдлаа хангахыг анхаарууллаа.