
2026 оны 10-р сарын 29-ний орой 20:56 цагт Дарханы дулааны цахилгаан станцын ерөнхий хуваарилах байгууламжид гэмтэл гарсаны улмаас станцын тоноглол буюу үйл ажиллагаа бүрэн зогсжээ. Гэмтсэн тоноглолыг тусгаарлан төвийн бүсийн эрчим хүчний системээс хүчдэл авч станцын үйл ажиллагааг сэргээн одоогоор 4 зуух 3 машин 30 МВт горимд хэвийн ажиллаж байна.
Мэргэжлийн байгууллагынхан шуурхай ажиллаж байгаа ч зарим сум, хороололд цахилгаан, дулаан хангамж тасарсан байдалтай байна.
“Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК нь 1965 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудын 26 сумын 74 000 км2 нутаг дэвсгэрт орших нийт 60,000 хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээдэг станц юм.