Монгол түмнээ уламжлалт Цагаан сарын баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан болоход цөөхөн хоног үлдээд байна. Тэгвэл тус барилдааны өмнө тухайн жилийн шилдэг найман бөхийн шалгаруулдаг уламжлалтай. Гал тахиа жилийн шилдэг найман бөхийг улсын харцага Б.Бат-Өлзий тэргүүлсэн бол О.Хангай дэд байрт орсон байна. Харин тэдний араас шинэхэн гарьд Ө.Бат-Орших, заан Н.Жаргалбаяр, арслан Н.Батсуурь, заан Б.Пүрэвсайхан, харцага Т.Баасанхүү, М.Бадарч нар оржээ. Дээрх бөхчүүдийн чансааг Гал тахиа жилийн Цагаан сараас Ардчилсан хувьсгалын 28 жилийн ой хүртэлх нийт 23 барилдааныг оролцуулан оноог гаргасан байна. Шилдэг найман бөхийн шагналын Цагаан сарын барилдааны үеэр гардуулах юм байна.