БХЯ-ны харьяа “Алдар” спорт хороо үүсч байгуулагдсаны 72 жилийн ойн үндэсний бөхийн барилдааны “Алдар” спорт хорооны зааланд болов. Анхдугаар барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва, харцага Б.Одгэрэл, Б.Бат-Өлзий, начин Ч.Баянмөнх, Б.Бадам-Очир тэргүүтэй 64 бөх хүч үзсэнээс улсын харцага Б.Одгэрэл түрүүлж, Б.Бат-Өлзий үзүүрлэв. Харин их шөвөгт начин Ц.Одбаяр, аймгийн заан Ч.Эрдэнэсайхан нар шалгарсан байна. Сонирхуулахад XXI зууны гарснаас хойш тус хорооноос Улсын баяр наадмын түрүүг хүртээд байгаа юм.