Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд хөлбөмбөгийн талбайн ажлын явц үргэлжилж байна. Тус спортын цогцолбор газарт хөлбөмбөгийн талбайгаас гадна сагсан бөмбөг, теннис болон чийрэгжүүлэх төхөөрөмж бүхий талбайнуудыг барьж байна. Уг ажлын явц 75 хувьтай болжээ. 

Хотын баруун захад спортын цогцолбор ашиглалтад орсноор хүүхэд, залуучууд, иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, эрүүл, чийрэг бие бялдартайгаар өсөж хүмүүжих нөхцөл бүрдэх юм.

Уг ажлыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж байгаа аж.