
“Про” театр Оросын театрын холбоотой хамтран, ОХУ-ын шилдэг залуу найруулагч Екатерина Шиховаг урьж, ОХУ-ын орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл Андрей Ивановын “Это все она” зохиолоос сэдэвлэсэн “Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг гуравдугаар сарын 5-наас РЦНК буюу Оросын шинжлэх ухаан соёлын төвийн тайзнаа үзэгчдийн хүртээл болгосон.
Тэгвэл энэхүү уран бүтээлийг үзэгчдийн хүсэлтээр энэ гуравдугаар сарын 20, 21, 22-нд гуравхан удаа дахин толилуулахаар болжээ.
Түүнчлэн “Про” театрын хамт олон үргэлжлүүлэн гуравдугаар сарын 27, 28, 29-нд Александр Вампиловын “Нугасны ан” жүжгийн зохиолоос сэдэвлэсэн “Сүүлчийн бороо” мета драмын жүжиг, дөрөвдүгээр сарын 9, 10, 11-нд Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” визуал драмын жүжгээ тус тус тоглох юм.