
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр агаарын дундаж температур өмнөх жилээс -3.7°С, харин олон жилийн дунджийн орчим хүйтэн сар болж өнгөрсөн байна.
Дунджаар 1.9 мм хур тунадас орсон нь өмнөх жилээс 15.3 хувиар бага байжээ. Харин олон жилийн дунджаас 12.6 хувиар ахиу хур тунадас орсон бөгөөд 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрсөн талаар Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.
