
НҮБ-ийн мэдээлснээр Украинд Оросын бүрэн хэмжээний довтолгоо эхэлснээс хойш нийт 15 850 хүн, үүнээс 791 хүүхэд амиа алджээ.
“Бодит тоо үүнээс хавьгүй өндөр байх магадлалтай” хэмээн НҮБ-ын Улс төр болон энх тайвны асуудал эрхэлсэн газрын Европ, Төв Азийн захирал Кайоко Готох НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд мэдэгдсэн байна.
Украин болон Оросын энхийн хэлэлцээ гацаанд орсон хэвээр байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зуучлах оролдлого хийж, энэ сарын эхээр хамгийн сүүлд гурван өдрийн гал зогсоох хэлэлцээрийг зарласан ч тулаан дахин сэргэжээ.
Мягмар гарагт болсон Оросын довтолгооны улмаас Украинд дор хаяж зургаан хүн амь үрэгдсэн байна.