
Казахстаны Астана хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдрийн барилдаан эхэллээ. Өнөөдөр манай зургаан бөх барилдана. Харин эмэгтэйчүүдийн сүүлийн барилдааныг 59 кг-ын жинд Х.Болортуяа хийж байна. Тэрээр дагах барилдаанд Канадын Лауренсе Беаурегардыг 8:5-аар ялж, хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
Х.Болортуяа Казахстаны Алтын Шагаеватай барилдахаар болсон. Энэ барилдаан Улаанбаатарын цагаар 21:00-с эхэлнэ. Барилдааныг "Боловсрол" телевизээр шууд дамжуулан хүргэнэ.
"Астана-2026" ДАШТ-д Монгол улсын эмэгтэй баг Япон, БНХАУ, АНУ, Украйн, Энэтхэгийн араас 59 оноогоор зургаадугаар байрт бичигдэж байна.