
Азарбайжаны нийслэл Бакуд болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй 66 кг, эмэгтэй 52 кг-ын жингийн медальтнууд тодорно.
Манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд гавьяат тамирчин Ё.Басхүү хүрэл медалийн төлөө Японы бөх Такэока Такешитэй барилдахаар шалгарлаа. Дэлхийн аварга Такеши шөвгийн 16-д Ө.Бямбасүрэнг ялсан юм.
Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Б.Уранзаяа хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Түүний өрсөлдөгч Испанийн жүдоч Лейва Санчез юм.
Медалийн төлөөх барилдаан 22:00 цагаас эхэлнэ.