
Ойрхи Дорнодын улсуудад байгаа Монгол Улсын иргэдэд зориулан тусгай нислэг үйлдэхээр болжээ. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу МИАТ ТӨХК Улаанбаатар–Дубай–Улаанбаатар чиглэлийн нислэгийг маргааш буюу 2026 оны гуравдугаар сарын 10-ны өдөр үйлдэхээр төлөвлөсөн байна.
Иймд иргэд нислэгийн тийз худалдан авах болон нислэгтэй холбоотой мэдээллийг 11-333999 лавлах утас, [email protected] цахим шуудан, мөн 94001476 вайбер дугаараар холбогдон авах боломжтой юм.
Ойрхи Дорнодын бүс нутагт одоогийн байдлаар Монгол Улсын 469 иргэн байна. Тэднээс 321 нь байнга оршин суугч, 148 нь түр зорчиж буй иргэд бөгөөд түр зорчиж байгаа 148 иргэн бүгд эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлжээ. Мөн байнга оршин суугчдаас 20 иргэн буцах хүсэлт гаргасан байна.