2025 оны Азийн U19 болон U22 боксын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ. Энэхүү тэмцээн 2025 оны долоодугаар сарын 30-наас наймдугаар сарын 12-ны хооронд Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдах юм. Энэ удаагийн бүрэлдэхүүнд шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзориг, А.Бат-Очир, Б.Оюунболд, Д.Баасандорж нар багтжээ. Монголын бүрэлдэхүүнд нийт 16 тамирчин багтаж буй.

U19 эрэгтэй баг:

• Ц.Манал (55кг)

• Б.Амгаланбаатар (60кг)

• А.Тэнгис (65кг)

• Б.Ням-Очирын (70кг)

• Н.Жанцанхорол (80кг)

U19 эмэгтэй баг:

• Ц.Лхам (45–48кг)

• Б.Сувд-Эрдэнэ (51кг)

• Э.Урангоо (57кг)

• С.Золбоо (60кг)

• Г.Энхгэрэл (70кг)

U22 баг:

• С.Биндэръяа (45–48кг)

• Э.Номуундарь (51кг)

• Х.Дөлгөөнсайхан (55кг)

• Э.Мөнх-Эрдэнэ (60кг)

• Д.Пүрэвдорж (65кг)

• Д.Гэрэлсайхан (57кг)