
Ерөнхийлөгч үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандах болсонтой холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа. Бүлгийн хуралд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал нар оролцсон юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалын хэвлэлд өгсөн мэдээллээр Ерөнхийлөгчийн хүсэлтийг бүлгийн хурлаар дэмжжээ. Улмаар дэгийн дагуу маргааш Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүсэлтийг хэлэлцэх юм. Үүний дараа асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар лхагва гарагт хэлэлцэх төлөвтэй байна.