Азийн сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Аваргуудын лиг”-ийн шинэ улирлын тоглолтууд Тайваньд болж байна. Энэ удаагийн лигт Тайванийн хоёр, Монгол, Хонконг, Индонез, Тайланд, Малайзаас тус бүр нэг баг хоёр хэсэгт хуваагдан тоглож байна.
“Хасын хүлэгүүд” хэсгийн хоёр дахь тоглолтоо өчигдөр Тайванийн “Нью Тайпэй Кингз” багтай хийж 80-79-өөр хожигдлоо. Энэ удаа талбай эзэд нэг онооны давуу байдлаар ялалт байгуулав.
“Хасын хүлэгүүд” маргааш Тайваний нөгөө баг болох “Таоюань Пауйан Пайлотс” багтай тоглоно.
Энэ тоглолтын дараа хариу тоглолтууд ирэх сард Монголд болох юм.
