УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаа шинэ Засгийн газрын сайд нарын томилгоог хэлэлцэж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар дараах хүмүүсийг Засгийн газартаа ажиллуулахаар болоод байгаа юм.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал
Шадар сайд С.Амарсайхан
Шадар сайд Т.Доржханд
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
Сангийн сайд Б.Жавхлан
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан
Хүнс, хөдөө аж, ахуйн сайд Ж.Энхбаяр
Хот байгуулалт, барилга, оронсууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан
Батлан хамгаалахын сайд Д.Батлут
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Э.Батшугар
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар
Соёл, спорт, аялал жуучлал, залуучуудын сайд Ч.Ундрам
Боловсролын сайд П.Наранбаяр
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар
Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж УИХ-д танилцуулдаг болсон. Тухайн улстөрчдийг сайдаар томилох эсэхээр УИХ санал хураалт явуулахгүй, зөвхөн нэр дэвшигчдээс асуулт асууж, саналаа хэлэх юм. Дараа нь сайд нар Засгийн газрын гишүүний тангараг өргөнө.