Япон улсын Нагоя хотод болж буй Азийн зуны пара спортын наадмын жүдо бөхийн тэмцээн эхэллээ. Монголын багаас эмэгтэйчүүдийн 52 кг жинд ОУХМ Т.Сувд-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдахаар боллоо. Манай тамирчин эхний тойрогт гоц мөргөж, Индонези, Казахстаны жүдочдыг ялж, Японы жүдоч Хангай Шижүкатай барилдахаар боллоо.
Шигшээ барилдаан 15:00 цагт эхэлнэ.