“PUBG Mobile Global Championship – 2025” тэмцээний гранд финалын шатны тоглолтод оролцсон монголын баг гурван өдрийн 18 тоглолтын нийлбэр дүнгээр 130 оноотойгоор гуравдугаар байрт шалгарчээ. Мөн тэмцээний шилдэг тоглогчоор TOP буюу А.Бүрэнбаяр тодорч Porsche cayenne маркийн автомашины эзэн боллоо.
“Alpha Gaming” багийн бүрэлдэхүүнд PUBG MOBILE тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогч TOP – A.Бүрэнбаяр, ZOYL – Б.Золбоот нар багтжээ.