
Киргизийн Бишкек хотод болж буй дэлхийн нүүдэлчдийн VI их наадмын бөхийн төрлүүдийн аваргууд тодорч эхэллээ. Алыш бөхийн фрийстайл төрөлд өрсөлдсөн улсын начин Н.Амгаланбаатар хүрэл медаль хүртлээ. Тэрээр эхний тойрогт Бенин, 2-р тойрогт Недерланд, шөвгийн 8-д Беларус улсын бөхийг ялж, хагас шигшээд Киргиз улсын бөхөд ялагдлаа.
Мөн А.Ром ахлагчтай А.Хайрат дасгалжуулагчтай Монгол улсын морьт барилдааны тамирчид гурван хүрэл медаль хүртлээ. 60 кг-ын жинд А.Жанибек, 70 кг-ын жинд М.Наурызбек, 80 кг-ын жинд Е.Өмиртай нар тус тус медальт байранд шалгарав.
