
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар "Насанд хүрээгүй хүний ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт"-ыг баталсан байдаг. Тухайлбал,
18 насанд хүрээгүй хүүхдийг:
Хүүхдийг хүчирхийлэлд өртүүлэх магадлалтай ажил
Хүүхдийн аюулгүй байдалд аюул учруулах ажил,
Хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц зэрэг 9 төрлийн эрсдэл бүхий ажлын байранд ажиллуулахыг хориглодог.
Хүүхдийн эрхийг хүндэтгэн хамгаалж, хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлж, хориглосон ажлын байранд ажиллуулахгүй байхыг Баянгол прокурорын газраас уриаллаа.
