Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр удахгүй тохиох гэж буйтай холбогдуулан Үндэсний статистикийн хорооноос хүүхдүүдтэй холбоотой онцлох тоонуудыг танилцууллаа.
Манай улсын нийт хүн амын 1.3 сая буюу 36.2 хувь нь 0-17 хүртэлх насны хүүхдүүд байна. Тэдний 51.2 хувь нь эрэгтэй, 48.8 хувь нь эмэгтэй. 2024-2025 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд нийт 1 сая 63 мянган хүүхэд суралцжээ.
Хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрсийг танилцуулж байна. Улсын хэмжээнд эмэгтэй хүүхдүүдээс Мишээл, Амин-Эрдэнэ, Нандин-Эрдэнэ, Номин-Эрдэнэ, Энхжин харин эрэгтэй хүүхдүүдээс Тэмүүлэн, Ананд, Төгөлдөр, Билгүүн, Эрхэс нэртэй хүүхдүүд хамгийн олон байна.