
“Милан-Кортина 2026” өвлийн олимпын XXV наадмын гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км /чөлөөт/ зайн уралдаан өнөөдөр боллоо. 111 тамирчин уралдсанаас Э.Ариунтунгалаг 83-р байр эзэллээ. Энэ зайд Шведийн цаначин Фрида Карлссон түрүүлж олимпын хошой аварга боллоо. Тэрээр өмнө болсон скиатлон төрөлд түрүүлсэн.
29 насандаа олимпын наадамд анх удаа уралдсан Э.Ариунтунгалаг спринт болон 10 км зайд уралдлаа.
Маргааш эрэгтэйчүүдийн 10 км зайд Б.Ачбадрах уралдсанаар манай цаначдын тэмцээн өндөрлөнө.
Гэрэл зургийг Д.Нямбилэг