
Цахим сүлжээнд “Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд нэгнээ зодож гэмтээжээ. Хүүхдүүдийн хүмүүжил арай биш ээ, охин хүүхэд нэгнээ ингэж ураад маажаад хаячихсан байна” гэх мэдээлэл нийтлэгджээ.
Мэдээллийг Архангай аймгийн цагдаагийн газраас энэ сарын 24-ний өдөр бүртгэлд авч шалгасан байна.
Шалгалтын явцад Архангай аймгийн Хайрхан сумын ЕБС-ийн 9, 11 ангийн сурагч Б, Д нар нь үл ойлголцсоноос болж хоорондоо маргалдаж, нэгнийхээ биед гэмтэл учруулсан нөхцөлийг тогтоосон байна.
Насанд хүрээгүй хохирогч Б-г хамгаалах байранд хүргэж, мөрдөн шалгалт үргэлжилж байгааг ЦЕГ-аас мэдээллээ.