
Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 3x3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх дөрөвдүгээр сарын 01-05-ны хооронд Сингапурт зохион байгуулна. "FIBA 3x3 Asia Cuр" тэмцээнд оролцох Монгол Улсын эрэгтэй багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орлоо. Энэ удаа Э.Сугар-Очир, Г.Болор-Эрдэнэ, М.Чинхутаг, Н.Ганбаатар нарын тамирчид энэ оны анхны тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болсныг Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ.
Энэ удаа "FIBA 3x3 World Cup 2025"-д оролцсон Монгол Улсын эрэгтэй багийн бүрэлдэхүүн тоглох боломжгүй болжээ. Учир нь сагсан бөмбөгийн дээд лигийн хагас шигшээ тоглолтууд явагдаж байгаа учир “Сэлэнгэ бодонс” багт тоглож буй 3х3 багийн тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй аж. Иймээс дээрх тамирчдыг сонгож 2026 оны олон улсын тэмцээнийг эхлүүлэхээр болсон байна.
