
Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй үндэсний дээд лигийн 2026-2027 оны улирлын тоглолтууд болж байна. Өнөөдрийн тоглолт 15:30 цагаас “СҮА ТЛЖ Түшиг багана” болон “Сэлэнгэ Бодонс” багуудын тоглолтоор эхэлнэ. Мөн удаах тоглолт хүснэгтийг тэргүүлж буй “Дархан Юнайтед” баг болон “Соно Бродерс” багуудын хооронд болно. Өнөөдрийн хамгийн сүүлийн тоглолт 20:30 цагаас “Барууны дайчид” баг “Би Си Эйч НАЙТС” багуудын хооронд болох хуваарьтай байна.
Багууд 5-6 тоглолтоос хийснээс “Дархан Юнайтед” баг таван хожилтой тэргүүлж байгаа бол “Эс Жи Эйпс”, “Өмнөговийн хүлэгүүд” багууд дөрвөн хожил, нэг хожигдолтой удаалж байна. Харин “Омни Эрдэнэт Майнерс”, “Би Си Эйч НАЙТС” багууд гурав, “Хаан шонхорууд”, “Сэлэнгэ Бодонс” багууд хоёр хожилтой хүснэгтийн 3-7-р байрт бичигдэж байна. Одоогоор таван тоглолт хийснээс нэг л хожил авсан гурван баг бий. Эдгээр багууд бол “Соно Бродерс”, “СҮА ТЛЖ Түшиг багана”, “Барууны дайчид” багууд юм.
Дээд лигийн тоглолтууд “МБанк”аренад болж байна.